2017 оны 06 сарын 28-ны өдөр ГГБЦГХЗахиргаа, БОАЖГазар хамтран байгаль хамгаалах нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагчдын үйл ажиллагааг сэргээж, идэвхижүүлэх зорилгоор Өмнөговь аймагт бүртгэлтэй нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагчдын уулзалт зөвлөгөөнийг “Хүүхэд залуучуу”дын соёл мэдээллийн төв”-д амжилттай зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд: Баяндалай, Гурвантэс, Ханхонгор, Булган, Хүрмэн, Сэврэй, Манлай, Даланзадгад сумдын нийт 25 нөхөрлөлийн 64 гишүүд, идэвхтэн байгаль хамгаалагчид, сум орон нутгийн байгаль хамгаалагч, БОХУБайцаагч нар хамрагдлаа.

Зөвлөгөөнд урилгаар: 1995 оноос Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газар түүний орчны бүсд 12 жилийн хугацаатай амжилттай хэрэгжиж байсан,  Монгол-Германы засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол улсын байгаль хамгаалах үйлсэд туслах зорилго бүхий “Байгаль хамгаалал ба Орчны нутгийн хөгжил” төслийн зохицуулагч Sabinе Schmidt, Ирвэс хамгаалах сангийн Нөхөрлөл хөгжлийн зохицуулагч Г.Энхтүвшин, тухайн үеийн төслийн ажилтан Д.Дуламсүрэн, Т.Энхчимэг, Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан Б.Равжир, Ханхонгор сумын “Оюут” нөхөрлөлийн ахлагч С.Мааманхүү, гишүүн Л.Алтанчимэг, Гурвантэс сумын “Оюут” нөхөрлөлийн Даатгалын хэсгийн ахлагч Д.Амарсайхан мөн ГГБЦГХЗахиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт харицсан мэргэжилтэн, БОХУБайцаагч В.Өсөхбаяр, БОАЖГазрын Ан амьтан, нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагч хариуцсан мэргэжилтэн Т.Пунсанцогвоо нар илтгэл тавьснаас гадна ГГБЦГХЗахиргааны Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун, БОАЖГазрын мэргэжилтэн Т.Пунсанцогвоо, нягтлан бодогч Б.Батболд нар зөвлөгөөний арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаа.

Байгаль хамгаалах нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагчдыг мэргэжил арга зүйгээр хангах, туршлага солилцох уулзалт зөвлөгөөний үйл ажиллагааг БОАЖГазрын дарга Б.Пүрэвтулга нээж, идэвхтэн байгаль хамгаалагч, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг аймаг орон нутгаас хэрхэн дэмжиж ажиллах талаар, ГГБЦГХЗахиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Тэгшжаргал ТХГазар нутаг дахь нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны талаар тус тус өөрийн байр суурийг илэрхийллээ.

Илтгэлийн дараа, тавигдсан илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн хэлэлцүүлгийн редакцын зөвлөлийг байгуулсан. Редакцын зөвлөлд:

  1. Ханхонгор сумын “Оюут” нөхөрлөлийн ахлагч С.Мааманхүү
  2. Ханхонгор сумын “Оюут” нөхөрлөлийн гишүүн Х.Мядагсүрэн
  3. БОАЖГазрын мэргэжилтэн Т.Пунсанцогвоо
  4. “Ирвэс хамгаалах сан”-гийн Нөхөрлөл хөгжлийн зохицуулагч Г.Энхтүвшин
  5. ГГБЦГХЗ-ны мэргэжилтэн, БОХУБайцаагч В.Өсөхбаяр
  6. Хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлт, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Оюунтуяа
  7. Гурвантэс сумын “Тост” нөхөрлөлийн ахлагч Л.Сүрэнхүү нар томилогдож, хэлэлцүүлгээс 12 зүйл заалт бүхий саналыг боловсруулан Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт уламжилахаар боллоо.  

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now