2017 оны 06 сарын 03-ны өдөр Сэврэй сумын Хонгорын голын Сайншанд багийн төвд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, нутгийн иргэд, Хамгаалалтын захиргаа, орон нутгийн удирдлагуудын уламжлал болон зохион байгуулдаг зөвлөгөөний арга хэмжээ 6 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Тус зөвлөгөөнд сумыг төлөөлж: Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан, Засаг даргын орлогч Р.Чинбат, сумын ИТХурлын дарга н.Огтбиш, байгаль хамгаалагч Э.Оюунцэцэг, Нийтлэг үйлчилгээний газрын дарга    С.Ариунбат, ГГБЦГХЗахиргааны Байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтэн Б.Батгэрэл, Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун, жолооч Т.Өнөр, “Говь-Эрдэнэ”, “Говийн Анар”, “Говь дисковери-2”, “Жуулчин говь-2” жуулчны баазууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн иргэд оролцож санал бодлоо солилцлоо.

Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Т.Ганчулуун зөвлөгөөнд оролцогчдод ТХГНутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй MNS 5924:2015 “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага стандартуудыг танилцуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах талаар мөн жуулчны баазуудад ТХГазарт ашиглаж буй газрын кадастрын зургийг газрын мэдээллийн санд оруулах, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хийлгэх талаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.

 Энэхүү арга хэмжээний гол зорилго нь  жил бүр Хонгорын голын аялал жуулчлалын бүс нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд   оршдог бөгөөд  энэ оны зөвлөгөөний хувьд 2016 оны зөвлөгөөнөөс гарсан  төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнаж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн хувиарлан авлаа.                  

           

2017 оны зөвлөгөөнөөс гарсан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө

 

                                                                                                                                                  

д/д

Хийгдэх ажил

Хариуцах эзэн

Хугацаа

1

“Алтан шаргал элс” фестиваль Ýëñýí ìàíõàíû áàÿð

Сэврэй сум ЗДТГ

8 сард

2

Хонгор аялал зохион байгуулах

Сэврэй сумын ЗДТГ, Жуулчны баазууд,

7 сарын 10-20-ны өдрүүдэд

 3

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөрлөгийг хамтран зохион байгуулах

“Говь-Эрдэнэ” жуулчны бааз

4 дүгээр улиралд

4

Сумын залуулчуудын чуулга уулзалт арга хэмжээг хамтран зохион байгуулах

Жуулчин говь-2 жуулчны бааз

6 сарын 30, 7 сарын 1-нд

5

Хонгорын хурд наадмыг зохион байгуулах

Говьдисковери-2 жуулчны бааз

8 сарын 15-нд

6

Адуучин тэмцээнийг хамтран зохион байгуулах

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нутгийн иргэд

8 сарын 15-20 хооронд

7

Хогийн цэгийг засварлах , хоггүй орчин аян, хог цэвэрлэх газрыг хувиарлах.

Сэврэй сум ЗДТГ, жуулчны бааз,  нутгийн иргэд

6 сар

8

ЕБС-ийн Биологийн танхимыг Экологи биологийн танхим болгон тохижуулах.

Сэврэй сум, Жуулчны баазууд, ГГБЦГХЗахиргаа

8 сард

9

Голын адгийн отоглох хоноглох газрын орчим автомашины зогсоол, хяналтын пост, нийтийн 00 байгуулах

ГГБЦГХЗахиргаа

2017.06.- 2018.05 сард

 10

ЕБСургуулийн сурагчдын дунд Эко аялал зохион байгуулах

“Говь дисковери-2” жуулчны бааз

9 сард

11

ЭМТ стандарт ор 2 ширхэг нийлүүлэх

“Говийн анар” жуулчны бааз

6 сарын 15-ны дотор

12

Гүүрний засвар арчилгаа

Нүдэн булгийн өгөөж хоршоо

 

13

Гүүрний орчимд ашиглагдаж байгаа 00-ийг сэргээн засварлах

Сэврэй сумын ЗДТГ, Нийтлэг үйлчилгээний газар

 

14

Нутгийн иргэдтэй хамтран ажиллах  гурвалсан гэрээ байгуулах

Сэврэй сумын ЗДТГ, ГГБЦГХЗ, нутгийн иргэд.

2018.06 сард

 

Тус арга хэмжээний  дараа зөвлөгөөнд оролцогчид Хонгорын голын “Сэрүүн булаг”-ийн рашааныг лаг шавранд дарагдан, урсгал нь боогдсон байсныг чөлөөлж, хэвийн гольдролд нь орууллаа. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now