"Говийн домгууд"

2017 оны 07 сарын 06

 

2017 оны 04 сарын 10-ны өдөр ЕБСургуулийн байгаль хамгаалах клубуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг уралдаан тэмцээний арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Говийн 10 домгоор сэдэвчилсэн чөлөөт сэтгэлгээний жүжигчилсэн тоглолтыг зарласан бөгөөд энэ жилийн арга хэмжээ нь клубуудын хамрах хүрээг өргөтгөж сумдын ЕБС-ийн байгаль хамгаалах клубуудыг хамруулснаараа онцлог байлаа.

Энэхүү уралдаан тэмцээний зорилго нь:

ЕБСургуулийн байгаль хамгаалах клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл бодлыг хүүхэд багачуудад төлөвшүүлэх, уул усны түүх домгийг танин мэдүүлэх, сурталчлахад оршино.

Тус арга хэмжээг ГГБЦГХЗахиргаа санаачлан аймгийн БОАЖГ, АӨГСГЗахиргаатай хамтран зохион байгууллаа. Уралдааныг шүүх бүрэлдэхүүнд:

 Өмнөговь аймгийн ЗДТГазрын дэргэдэх Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Бямбасайхан, ГГБЦГХЗ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Тэгшжаргал, АӨГСГЗ-ны мэргэжилтэн Д.Амаржаргал, зохион байгуулагчаар ГГБЦГХЗ-ны мэргэжилтэн Т.Ганчулуун нар ажиллаа.  Уралдаанд нийт 6 байгаль хамгаалах клуб хамрагдлаа. Үүнд:

1-р сургуулийн “Цасны хажир”

2-р сургуулийн “Мазаалай”

3-р сургуулийн “Шонхор”

4-р сургуулийн “Говийн төгөл”

Булган сумын ЕБС-ийн “Алтайн хойлог” клуб

Ханхонгор сумын “Хэрмийн бялзуухай клубууд оюун ухаан, авьяас чадвараа дайчлан оролцсоноос

1-р байранд Ханхонгор сумын “Хэрмийн бялзуухай”

2-р байранд Улсын тэргүүний 3-р сургуулийн “Шонхор” клуб

3-р байранд Улсын тэргүүний 1-р сургуулийн “Цасны хажир” клубууд тус тус шалгарч “Өргөмжлөл”,  мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

Мөн ГГБЦГХЗахиргаа Даланзадгад сумын ЕБСургуулиудын сурагчдын дунд “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн боловсрол” сэдэвт “Эссэ” бичлэгийн уралдааныг зарласан бөгөөд нийт 69 эссэ бичлэг ирснээс 3 сурагчийн бичсэн эссэг шалгаруулж, уралдаан тэмцээний арга хэмжээний үеэр илтгэл тавиулан байр эзлүүллээ.

1-р байранд Улсын тэргүүний 3-р сургуулийн 11а ангийн сурагч О.Хосбаяр

2-р байранд Улсын тэргүүний 3-р сургуулийн 11а ангийн сурагч Д.Даваасүрэн

3-р байранд “Эрдмийн гэгээ” сургуулийн 12а ангийн сурагч Э.Нандинчимэг нар шалгарч “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдлаа.


Байгаль хамгаалах клубүүдийн дунд зохион байгуулсан арга хэмжээг орон нутгийн “Алтан говь” телевизээр цацуулж,  мэдээлэл хийлээ. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now