“САЙХАНЫ САРЛАГ 2017” аялал жуулчлалын эвент арга хэмжээг говь нутагт сарлаг сүрэг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдээх, тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлагийн амьдын үнэмлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.  “Сайханы сарлаг 2017 арга хэмжээг аймгийн ЗДТГазар, ХХААГ, БТСГ, БОАЖГ, ГГБЦГХЗ, Баяндалай, Хүрмэн, Ханхонгор, Булган, Даланзадгад, Сэврэй сумдын ЗДТГазрууд хамтран 2017 оны 05 сарын 27-ны өдөр Зүүнсайхан уулын Ёлын аманд амжилттай зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн 7 сум сарлаг сүрэгтэй бөгөөд  2016 оны жилийн эцсийн тооллогоор 826 сарлаг тоологдсон байдаг. Аймаг орон нутгийн зүгээс сарлаг өсгөх талаар анхаарч жил бүр сарлагийн баяр зохион байгуулж, тус баярын арга хэмжээнд авчирсан сарлагийн тоогоор малчдыг урамшуулж ирсэн. Энэ жилийн арга хэмжээнд Булган, Баяндалай, Даланзадгад, Номгон, Хүрмэн сумдын малчид 500 гаруй сарлагтай ирж, хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон сумаар Хүрмэн сум шалгарлаа. Сарлагийн баяраар зохион байгуулагдсан тэмцээнд сумдын 9 баг оролцож сарлаг бугуйлдах, хөөвөрлөх, дээс томох, ногт зангидах, сарлаг унаж уралдуулах, сарлаг булгиулах, хомнож ачаа ачих, багийн мэндчилгээ, хувцас жигдрэлт гэсэн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

ГГБЦГХЗахиргааны хамт олон тус арга хэмжээг үзэж сонирхохоор ирсэн гадаад дотоод жуулчдад аялалын санамж, хогийн уутыг тарааж, түр 00-ийн цэг байгуулж, Ханхонгор сумын ЕБСургуулийн “Хэрмийн бялзуухай” клубын сурагчидтай хамтран орчны хог хаягдлыг цэвэрлэлээ. Тус арга хэмжээний үеэр Зүүнсайхан уулын Оюутын амны нэвтрэх цэгээр нийт 86 тээврийн хэрэгсэл, гадаад жуулчин 35, дотоодын 1459 иргэн нэвтэрлээ. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now