Камер тавилаа

2017 оны 03 сарын 10

Камер тавилаа

Description: 1ГГБЦГ-ын хамгаалалтын захиргааны  дарга Л.Энхтайван, нөгөө талаас Ирвэс хамгаалах сан ТББ–н гүйцэтгэх захирал А. Баяржаргал нар ГГБЦГ–т дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсний олон талт судалгааг явуулахаар гэрээг байгуулсны дагуу  1-р шатны судалгаа 2017 оны 2-р сарын 13-наас эхлэн 10 хоногийн хугацаанд Говь Гурван Сайхны Байгалийн Цогцолборт Газрын (ГГБЦГ) зарим уулсад Ìîíãîë îðîíд төдийгүй дэлхийд нэн ховордож улаан дансанд орсон цîîõîð èðâýñ (Uncia uncia)- ний популяцийн тоо толгойг гаргах мониторинг судалгааны хүрээнд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Тэгшжаргал, байгаль хамгаалагчид Э.Ганбат, Э.Төрбат, Д.Соронзонболд, Р.Батцог, Б.Сэрээтар, Д.Баярсайхан, Б.Одгийв, Б.Батболд нар, Ирвэс Хамгаалах Сангийн судалгаа хариуцсан менежер Л.Пүрэвжавтай хамтран  Өмнөговь аймгийн хэмжээнд цоохор ирвэсний цөм нутаг болох Зүүнсайхан ууланд 11ш, Дундсайхан ууланд 10ш, Баруунсайхан ууланд 9ш, Баянцагааны нуруунд 11ш Reconyx маркын 41 автомат камерийг 40 хоногийн хугацаатай байршуулан тавилаа. Мөн оны 5-р сараас эхлэн 2-р шатны судалгаа ГГБЦГ-ын Баянбор, Зөөлөнгийн нуруу, Сэврэй хайрхан, Гилбэнт, Нэмэгт, Алтан ууланд автомат камер 40 хоногийн хугацаатай байршуулна. Энэ судалгааг жил болгон шат дараалалтайгаар хийснээр Өмнөговь аймгийн ГГБЦГ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд цоохор ирвэсний популяцийн тоо толгой нарийвчлан гарч ирэх боломж бүрдэж байгаа юм.

2016 онд ГГБЦГ-т нийт 94 цэг дээр Reconyx маркын автомат камер байршуулахад 179 цоохор ирвэсний зураг автомат камерт орсноос гадна мануул, чоно, үнэг, янгир, туулай, хадны суусар зэрэг амьтад орсон байлаа. Автомат камерт орсон цоохор ирвэснүүдийг толбоор нь ялган тодорхойлж MARK программд оруулан тооцоолон тухайн популяцийн тоо толгойг гаргахад нийт орсон цоохор ирвэсний 97%-ийг тодорхойлж чадсан. Энэ бүс нутагт урьдчилсан дүнгээр хамгийн багадаа нийт 50 орчим нас бие гүйцсэн цоохор ирвэс байгаагаас 5 эм  ирвэс 2-3 зулзагатай байлаа.  Үүнээс Нэмэгт, Гилбэнт, Алтан уул, Сэврэй Хайрхан уулсад хамгийн багадаа 16 цоохор ирвэс, Зөөлөнгийн уулсад 14 цоохор ирвэс байгаа бол Гурвансайханы уулсад нийт 20 орчим цоохор ирвэс байна гэсэн урьдчилсан байдлаар тооцооллоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now