Орон нутгийн хамтын ажил

2017 оны 02 сарын 23

2017 оны 02 сарын 17 өдөр Сэврэй сумын Бүйлсэн, Хоолт, Сайншанд багуудын ИНХурал боллоо. Багийн хуралд “Ирвэс хамгаалах сан”-гийн судалгаа мониторинг хариуцсан мэргэжилтэн Л.Пүрэвжав, ТХГНутгийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн ажилтан Г.Энхтүвшин, ГГБЦГХЗ-ны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн В.Өсөхбаяр, Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун нар оролцож мэдээлэл хийлээ.

Үүнд:  мэргэжилтэн В.Өсөхбаяр ТХГНутгийн талаархи хууль, хуулийн хэрэгжилт мөн Орчны бүсийн үйл ажиллагааг сэргээн ажиллуулах талаар мэргэжилтэн Т.Ганчулуун ГГБЦГазарт явагдаж байгаа аялал жуулчлалын талаар мэдээлэл хийж гарын авлага брошур тарааж ажиллаа. “Ирвэс хамгаалах сан”-гийн мэргэжилтнүүд сангийн үйл ажиллагаа болон ирвэс хүн хоёрын хоорондын зөрчлийг шийдвэрлэх гарц гаргалгааг нутгийн иргэдэд тайлбарлалаа. Мөн Ирвэс хамгаалах сангийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд тухайлбал орчны бүсийн малчин иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх “Ирвэс энтерпрайз” хөтөлбөр, нөхөрлөл бүлгийг хэрхэн байгуулах талаархи журам, нөхөрлөлийг хэрхэн чадавхижуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах болон нөхөрлөлийн ач холбогдлын талаар мэдээлэл хийж нутгийн иргэдийн асуултанд хариуллаа.


 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now