2017 оны 02 сарын 10
Азийн сангаас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь-II” (ESEC II) төслийн хүрээнд 2015 онд Сэврэй, Гурвантэс сумдад хууль бусаар ашигт малтмал олборлосоны улмаас эвдэрч, орхигдсон нийт 20 га талбайд Бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийн төслийг хэрэгжүүлж, 2016 онд аймаг, сумдын хамтын санхүүжилтээр нэмж Цогт-Овоо сумыг хамруулж нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлж байна. Уг үйл ажиллагаанд Сэврэй, Гурвантэс сумдын “Ногоон Сэврэй” , “Тэсийн хөгжилд бидний оролцоо”, “Цогтын хишиг буян” зэрэг байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд, хөрс, ургамал судлаач мэргэжилтнүүд хамтран ажиллаж, бичил уурхайн нөхөн сэргээлтийг ESEC II төслийн хүрээнд боловсруулсан аргачлалын дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд аргачлалын гол онцлог нь нөхөн сэргээлтийг хямд зардлаар, байгаль экологид ээлтэй, олон нийт хүлээн зөвшөөрөөгдөхүйц аргаар хэрэгжүүлэх явдал болсон билээ. Энэхүү арга хэмжээнд Монголын бичил уурхайн эрхлэгчдийн” ДЭЭВЭР ХОЛБОО” ТББ ихээхэн үүрэг гүйцэтгэж,энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэдэд Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоол, бичил уурхай эрхлэх журам,стандартын талаар удаа дараа сургалтыг зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийн сургалт явуулах үедээ ”Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” ТББ-ын гишүүн, нарийн бичгийн дарга, сургагч багш Р.Түмэндэмбэрэл, “Тэсийн хөгжилд бидний оролцоо” ТББ-ын тэргүүн, сургагч багш С.Даваахүү нар хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил, цаашид албажсан бичил уурхайг нэгдсэн зохин байгуулалтанд оруулсны ач холбогдлын талаар ГГБЦГХЗахиргааны ажилтнуудтай санал солилцов. Өмнөговь аймагт Бичил уурхайг дэмжих, түүнийг судлах ИТХ-ын ажлын хэсэг, Аймгийн Засаг даргаар томилогдсон судалгааны 2 баг ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ