Ирвэс хамгаалах сан 2013 оноос ГГБЦГХЗ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 4 дэхь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд ГГБЦГ-ын байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтуудыг шат дараалалтайгаар явуулж ирснээс гадна автомат камерын судалгааг цоохор ирвэсний тоо толгой шилжилт хөдөлгөөнийг судлах зорилгоор Нэмэгт, Гилбэнт, Сэврэй хайрхан, Зөөлөн, Баянцагаан, Баянбор, Зүүнсайхан, Баруунсайхан, Дундсайханы уулсад явуулж ирсэн. Судалгааны үр дүнд 2016 оны урьдчилсан байдлаар дээрх уулсад 50 орчим цоохор ирвэс байна гэсэн дүн гарсан. Мэргэжилтэн байгаль хамгаалагчдыг чадавхижуулах ажлын хүрээнд газар зүйн мэдээллийн систем түүний  хэрэглээ, GPS, автомат камер, судалгааны зарим арга зүйнүүдийг сургасан. Цаашид цоохор ирвэсний үндсэн идэш тэжээл болох аргаль янгирын тоо толгойн судалгааг хийн ирвэсний камерын үр дүнтэй харьцуулан дээрх уулсын махчин болон өвсөн тэжээлтний хоорондын харьцааг гаргах нь чухал байна. Үүнээс гадна шинжлэх ухааны шинэлэг арга зүй, орчин үеийн техник технологи ашиглан судалгааны мэдээ баримт цуглуулах, боловсруулалт хийх зэрэгт мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах нь чухал юм.  

Тус Хамгаалалтын захиргааны орчны бүсийн малчин иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх “Ирвэс энтерпрайз” хөтөлбөр, нөхөрлөл бүлгийг чадавхижуулах, цаашид тогтвортойгоор бие даан үйл ажиллагаа явуулахад нь сургалт мэдээллээр хангах, дэмжих, ЕБСургуулиудын эко клубуудыг дэмжих  зэрэг хамгааллын олон талт хөтөлбөрүүдийг явуулахаар зорьж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now