2017 оны 01-р сарын 28-нд Өмнөговь аймгийн Мандаловоо сумын Онгийн улаан нууранд “Онгийн Улаан нуурын мөсний баяр-2017” аялал жуулчлалын шинэ эвент арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээнд Булган, Мандал-Овоо сумын ИТХурал , ЗДТГазар, нутгийн иргэд, Алтайн өвөр говийн усны сав газар, "Гайхамшигт говь" Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагууд, БОАЖГ, ГГБЦГХЗ, тус аймагт ажиллаж байгаа Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд, орон нутгийн “Алтан говь” телевизийн хамт олны нийт 40 орчим автомашинтай 200 гаруй иргэд оролцлоо.

            Цаашид энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар иргэд, байгууллагууд санал нэгдэж аймагтаа Орон нутгийн иргэд байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэсэн говь нутгийн өвлийн аялал жуулчлалыг сурталчилсан бас нэгэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдлээ.

Онгийн улаан нуурын мөсийг түшиглэн дараах уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдлаа. Үүнд: Олс таталт, сумо, тэшүүр, уран жолоодлого, мөсны шагай харвах гэх мэт төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулагдлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now