2016 оны 06 сарын 16
Хонгорын голд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байгаа тэмээн хөтөчдөд эмнэлэгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлэх сургалтыг аймгийн УЗХорооны арга зүйч, төслийн ажилтан Ж.Билгүүнтэй хамтран 2016 оны 06 сарын 13-ны өдөр Хонгорын голын Эко боловсролын мэдээллийн төвд амжилттай зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийт 22 хүн хамрагдсанаас гадна онол практик хосолсон үр дүнтэй сургалт болсон талаар үнэлэлт авлаа.
Сургалтаар:
1.Улаан загалмайн Улаан хавирган сар Хөдөлгөөний тухай танилцуулга
2.Гамшгийн тухай үндсэн ойлголт Монгол орны аюулт үзэгдлийн ерөнхий мэдээлэл
3.Хөгжөөнт тоглоом
4.Суурь анхны тусламжын талаархи ойлголтыг өгч, / Анхны тусламж гэж юу болох талаархи ерөнхий ойлголт, анхны тусламж үзүүлэх зарчим, яаралтай анхны тусламжыг газар дээр нь хэрхэн үзүүлэх талаар, хиймэл амьсгал хэрхэн өгөх, шокын үед үзүүлэх анхны тусламж, боолт хийх арга ажиллагаа, гэмтсэн үед зөөвөрлөх арга техникүүд / сургалтанд оролцогчдод онол практик хосолсон сургалтыг өгч дадлагажууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ