Хүүхдийн "ЭКО" клуб

  • Нүүр
  • Хүүхдийн "ЭКО" клуб


     Орчны бүсийн Гурвантэс сумын “Хулан”, Хүрмэн сумын “Аргаль”, Ханхонгор сумын “Хэрмийн бялзуухай”, Булган сумын “Алтайн хойлог”, Сэврэй сумын “Ирвэс”, Баяндалай сумын “Ёл” байгаль хамгаалах сурагчдын эко клубүүд нь Хамгаалалтын захиргаа болон байгаль орчны салбарын байгууллагуудтай хамтран байгаль орчноо хайрлан хамгаалах дадал хэвшилд суралцах, танин мэдэх, судалгаа туршилт хийх, байгаль хамгаалах тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг арга хэмжээний хүрээнд сургууль тус бүр хөтөлбөр боловсруулан ажилдаг. Хамгаалалтын захиргаа эко клубын сурагчдыг хамруулан аялал зохион байгуулах, АСТ, ЭССЭ, гар зургийн уралдаан зохион байгуулах замаар клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

     Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газарт хэрэгжиж байгаа KFW төслийн хүрээнд ХБНГ улсын Хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар сургууль тус бүрт 66.8 сая төгрөгний үнэ бүхий 45 нэр төрлийн Экологийн боловсрол олгох Байгалийн ухааны кабинетийн сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийг нийлүүлснээр сурагчдын суралцах орчин, идэвхи нэмэгдсэн.

Shopping Cart (0 items)