Нөхөрлөл ба Төрийн бус байгууллага

  • Нүүр
  • Нөхөрлөл ба Төрийн бус байгууллага


     Говь Гурвансайханы БЦГ-т байгаль хамгаалал, аялал жуулчлалын чиглэлээр хариуцан хамгаалах газар нутгийн менежментийг хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа 10 нөхөрлөл байна. Нөхөрлөлүүдэд хариуцан хамгаалах газар нутгуудыг актаар хүлээлгэн өгч, жил бүр хамтран ажиллах гэрээг сум орон нутагтай хамтран байгуулж, эргэх холбоотой ажилладаг.

     Байгаль хамгаалах, байгалийн нөөцийн хамтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Сэврэй сумын Өлзийт, Баянбор нуруу, Баяндалай сумын Тэмүүлэл, Дөл, Баянтөхөм, Гурвантэс сум “Тэсийн Ирээдүй” ТББ-ынГилбэнт хайрхан, Гоёот нөхөрлөлүүд Ирвэс хамгаалах сан, WCS /Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, TNC /Байгаль хамгаалах нийгэмлэг/ зэрэг гадны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

      Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сэврэй сумын нутаг Хонгорын голд байх “Хонгорын голын хөгжил” ТББ болон гэр буудал эрхлэгчид, Зүүнсайхан уулын Ёл, Мухар шивэртийн амуудад үйл ажиллагаа явуулдаг “Гурванбаатар”, “Жаргалант”, “Зүүнсайхан эх” нутаг нөхөрлөлүүд нь Хамгаалалтын захиргааны Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын дагуу актаар хүлээлгэн өгсөн газар нутгийн менежментийг хариуцан ажилдаг.

    Аймгийн хэмжээний байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага судлуулах зорилгоор 2017 оноос эхлэн 2 жил тутамд уулзалт зөвлөгөөн зохион байгуулдаг бөгөөд 2025 оны 04-р сарын 11,12-ны өдрүүдэд 118 хүний оролцоотойгоор зохион байгуулсан.

Shopping Cart (0 items)