Дүнгэнээ жуулчны бааз

  • Нүүр
  • Дүнгэнээ жуулчны бааз


2003 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа Дүнгэнээ жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 610 км Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт Зүүнсайхан уулын Ёлын амны адагт х.ө 43. 33’, 23,8” з.у 104. 07’, 56,0” солбицолд байрладаг. Даланзадгадаас 30 км (засмал замаар 24 км шороон замаар 6 км) Ёлын амнаас засмалаар 19 км шууд шороон замаар 9 км байрлаж байна. Манай жуулчны бааз нь 110 ортой. Нэг удаа ресторандаа 50 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Халуун, хүйтэн устай боловсон шүршүүр, ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломжтой. Нэмэлтээр Манай чадварлаг Ахлах тогоочоор Хорхог, Жимбий, Махны цуглуулга болон Монгол хоол захиалгаар гарах боломжтой. Та сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, нум сум харвах, үдэш түүдэг гал асааж галын наадам хийж гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо цагийг эрүүл агаарт зөв боловсон, зугаатай, дурсамжтай өнгөрүүлэх бүрэн боломжтой.

Shopping Cart (0 items)