Говийн анар жуулчны бааз нь байгалийн нэн үзэсгэлэнтэй, ховор сонин тогтцыг нэг дор цогцлоосон Хонгорын элсэн уулын хаяанд, Сэврэй сумаас 54 км, Улаанбаатар хотоос 640 км зайд х.ө 43. 49’, 26,6” з.у 102. 23’, 29,1” солбицолд Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа 2009 оноос хойш явуулж байна. Тус баазад ирснээр наран ургахаас түг түмэн одод гийх хүртэл байгалийн сайхныг таашаан мэдэрч, найрсаг үйлчилгээг хүлээн авч, амт чанартай олон төрлийн Европ, Ази болон Монгол үндэстний хоол, хүндэтгэлийн зоогоор үйлчлүүлэн ая тухтай амрах болно. 35 гэртэй, 100 зочин хүлээн авах хүчин чадалтай.


