“Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” (WCS)-ийнмонгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилт, “Ирвэс хамгаалах сан”-гийн сургалт, мониторинг арга зүйн дэмжлэгтэйгээр хамгаалалтын захиргааны даргын 09-р сарын 11-ний өдрийн 14 дүгээрр удирдамжийн дагуу цогцолборт газрын 1.6 сая га талбайд тал хээрийн туруутны популяцийн тоо толгой, тархац нутгийг тодорхойлох судалгааны ажлыг 19 албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр, 09-р сарын 19-24 -ны өдрүүдэд Distance sampling арга зүйгээр, 39 трансектаар 7-8 хос ажиглагч, 11 мотоциклоор нийтдээ 11967.71 км-ыг туулж хийсэн. Шууд ажиглалтаар (Хар сүүлт зээр- Gazella subgutturosa 127 цэгт 1049, Хулан адуу – Eguus ferus przewalski 12 цэгт 104, Цагаан зээр – Pricapra gutturosa 1 цэгт 17 тоо толгой ажиглагдаж, бүртгэгдсэн байна.
Говь Гурвансайхан БЦГ-ын хар сүүлт зээрийн амьдрах орчинд хамаарах 20979.6 км2 орчим талбайд нийт 1342.2 км урттай 39 шугаман трансектын дагуу судалгаа гүйцэтгэж хар сүүлт зээрийн 112 удаагийн илрүүлэлт хийжээ.Тус судалгааны урьдчилсан статистик боловсруулалтын үр дүнд дунджаар 2608 сүрэг 1км2 талбайд 0.12 сүрэг нягтшилтай ба дунджаар 13789.7 бодгаль 1км2 талбайд 0.65 бодгаль нягтшилтай үнэлэгдэж байгааг харуулж байна. Мөн нэг сүргийн дундаж бодгалийн тоо 5.3 бодгаль байв.


