Хэрмэн цав

         Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойш, Тост, Тосон бумбын нурууны баруун хойд салбар болох Шариг, Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүр ДТ дээш 800м өндөрт орших Ингэн хөөврийн хоолойд 10 гаруй км үргэлжилсэн, 100-150м гүнзгий, их ганга жалгатай мөргөцгийг Монголын хамгийн том болох Хэрмэн цав гэдэг. Зарим газраа 200м хүртэл гүнзгий их гангатай ба палентеологийн их нөөцтэй гэж судлаачид үздэг байна. Хүн малын бараа харагдахгүй, булаг шандны усан сангүй, хув хуурай эл газар эртний далай тэнгисийн ёроол дахь уулархаг дов толгод, жалга хөндийн шинжийг агуулсан байдаг. Дунд болон шинэ төрмөлийн эриний нуурын зузаан хурдас усны үйл ажиллагаанд угаагдан эвдэрч, олон сархиа бүхий 250 хавтгай дөрвөлжин километр ба заг, хайлаас, тоорой, сухай ургахаас гадна, говийн унаган мөлхөгчид болох замба гүрвэл, нохой гүрвэл элбэгтэй үзэсгэлэнт нутаг бөгөөд эндээс теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт палеонтлогийн үнэт олдвор олдсон гайхамшигт бүс нутаг юм. Анх 1969 онд Монгол, Зөвлөлтийн судлаачид динозавр, хөхтөн, яст мэлхий, матар, нуур усны амьтад болон олон зүйл ургамал, шувуудын эртний олдворуудыг эндээс нээн илрүүлсэн нь монголын говийг дэлхийд үлэг гүрвэлийн хамгийн их олдвортой, тэдгээр нь бүтэн олддог дэлхийн шинжлэх ухаанд нэн чухал газар нутаг болохыг баталсан. Хэрмэн цав Даланзадгадаас 450 километр гаруй, Хонгорын элснээс 250 километр орчим зайтай.

Shopping Cart (0 items)