Мухар шивэртийн ам

  • Нүүр
  • Мухар шивэртийн ам

Зүүнсайхан уулын зүүн хойд хэсэгт, хойд өргөрөгийн 430 30’ 37”, дорнод уртрагийн 1040 03’ 57” солбицолд оршдог бөгөөд Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газруудын нэг. Зүүнсайхан уулан дахь хамгийн өндөр мөс бүхий ам юм. 10 гаруй метрийн өндрөөс урсдаг жижиг булаг нь өвөл хадан хана даган тэлж хөлдөн их хэмжээний мөсөн бүрхүүлийг үүсгэдэг. Нар бага тусдаг мухар ам учир зуны ид дунд үе хүртэл мөстэйгөө байх нь бий. Уулын гүн рүү машинаар орж тусгай тэмдэг тавьсан машины зогсоолоос цааш 750 м явган алхаж Мухар шивэртийн эхэнд хүрнэ. Алхах замд энэхүү аманд авдрын арслан, бүргэд, ачаатай тэмээ, могой, замба гүрвэл мэт дүрслэлтэй хадан тогтцууд байдаг. Тус амны өндөр оргилуудад Ооч Ёл байнга үүрлэдэг учир аль болох дуу чимээ бага гаргаж, заасан тэмдэглэгээний дагуу аялахыг зөвлөдөг.  Мухар шивэртийн аманд үзэж харах сайхан зүйл үүгээр дуусахгүй. Энд тэнд хадан дээр ургасан анхилам үнэрт арцнаас гадна улаалзгана, тошлой, үхрийн нүд гээд бутлаг ургамлан жимснүүд ургадаг. Бас өндөр хадны ирмэг эмжиж ургасан зэрлэг сонгино ч байна.

Shopping Cart (0 items)