Хонгорын элс


       Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт Сэврэй уул, Зөөлөнгийн нуруутай зэргэлдээ оршдог хойд өргөрөгийн 430 46’, дорнод уртрагийн 1020 15’ солбицолд оршдог бэлээсээ дээд оргил хүртэл 10-195 метр цавчим өндөр, 3-25 км өргөн, баруунаас зүүн тийш 185 км орчим үргэлжлэх элсэн уулыг Хонгорын элс гэж нэрлэдэг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь Сэрүүн булаг, Ар ганга гэсэн хоёр гол зэрэгцэн 10 км урсаж, Адаг нуур үүсгэн, голын зүлэг нь элсэн уултайгаа нийлж, ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй.  Баруун, Зүүн Шуургуулийн загийн ой, Чоно харайхын гол, Дуут манхан, Их Монгол зэрэг говь нутгийн 965 ам дөрвөлжин км талбайг эзлэх Хонгорын голын элс нь Монгол Улсын томоохон баянбүрдийн нэг юм. Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэнэ. Салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гардан учраас нутгийнхан тус нэрийг өгчээ. Энэ нь салхинд элсний маш нарийн ширхэгүүд хийсч сарнин цахилгаанжаад түүний эерэг сөрөг цахилгаан цэнэг үрэлдсэнээс иинхүү чимээ гардаг байна.

      Хонгорын элс нь шовх оройтой үргэлжилсэн алтан шаргал уул бий болгож ар ёроолоосоо урсгал булаг, ногоон зүлэгтэй, түүний хөвөөгөөр мал сүрэг налайн бэлчиж адаг цагаан нууранд нь усны шувууд ганганалдан чухам нүдийг хужирласан нутаг юм.

Shopping Cart (0 items)