Эргүүл, хяналт шалгалт

  • Нүүр
  • Эргүүл, хяналт шалгалт

       Говь Гурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны үндсэн чиглүүдийн нэг нь хяналт шалгалтын ажил юм. Мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар нь байгаль орчны салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 31 хууль, түүнийг дагаж мөрдөхтэй холбоотой тогтоол, дүрэм, журмын дагуу хяналт шалгалтын ажлыг явуулахдаа тодорхой төлөвлөгөөний дагуу бие дааж, хамтарсан, мэдээллийн мөрөөр, хэсгийн гэсэн хяналт шалгалтуудыг хийж, зохих зөрчлүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлж ажилладаг бөгөөд Байгаль орчны сайдын А/129 тушаалаар байгуулагдсан “ТХГ-т хуулийн хэрэгжилт, хянан шалгалт, хамгаалалтын захиргаа менежментийг сайжруулахад "СМАРТ" аргачлалыг ашиглах хэрэгжүүлэх” ажлын хүрээнд Байгаль хамгаалагчын эргүүл, хяналт шалгалтыг үр дүнтэй, чанартай хийж хэрэгжүүлэхэд түлхэц болгох үүднээс дэвшилтэт технологийн “СМАРТ” программын цогц шийдлийг хэрэгжүүлж эхэлснээр Говь Гурвансайханы Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргаа 2025 оны жилийн эцсийн байдлаар төлөвлөгөөт хяналт шалгалтыг 588, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 308, хамтарсан хяналт шалгалтыг 232, нийт 1297 удаагийн эргүүл, хяналт шалгалтаар, судалгаа ба мониторинг 169 удаа буюу нийт 140722.8 км замыг туулсан байна.

       Уг “СМАРТ” аппликейшн нь хэрэглээнд нэвтэрснээр тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, ажиглалт, хууль бус үйл ажиллагаа, зөрчил, зэрлэг амьтад, эргүүл, хяналтын үйл ажиллагаа зэрэг мэдээллүүдийг цуглуулах, хадгалах, түргэн шуурхай мэдээлэх, сүлжээтэй газарт автоматаар мэдээлэл дата серверт илгээгдэх (холбогдох), мэргэжилтэн нь тухайн цаг үед шууд харах, үр дүнг тооцон дүн шинжилгээ хийх, боловсруулах, эргүүлийг дахин оновчтой төлөвлөлт хийхээс гадна менежментийн зарим нэг үйл ажиллагаа болох байгаль хамгаалагчдийн идэвхи зүтгэл, хүн хүч, тайлан зэргийг үнэлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн нэгдсэн сантай болж буйгаас гадна хяналт шалгалтын мэдээллийг БОУАӨЯ дээр хүлээн авч, тухайн цаг үед шууд нутаг дэвсгэрийг бүхэлд харах нөхцөл бүрдэж байна.

Shopping Cart (0 items)