01 сарын 16-ны өдөр. Өмнөговь аймгийн Даланзадгад. Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Тост, Тосон Бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад “Монгол экологи төв”-ийн “National Park Academy” хөтөлбөрийн сайн дурын ажилтнууд зургийн аппарат, камер, дроны танхим, практик хосолсон чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.


